



Хөтөлбөр нь дан ганц гарааны санхүүжилтийн гарц шийдлийг нэвтрүүлэхээс гадна 4 үндсэн зорилго хэрэгжүүлнэ.
Тахианы махны хувьд жил тутамд 28 мянган тонн махны хэрэглээтэй бол түүний дөнгөж 13% ийг дотоодоос хангаж, 87% ийг импортоор авч байна.
Тахианы махны импорт 2023 онд 26.3 мянган тонн, болж, жилд 20 % хэрэглээ нэмэгдэж байна.
Тахианы мах үйлдвэрлэл нь зөвхөн импортыг орлох 46 сая ам долларын тухай биш бөгөөд дээрхи хэрэглээг хангахын тулд жилд 33 сая өндөг үйлдвэрлэл, 26 сая толгой тахиа бойжуулах, 130 мянган тонн улаан буудай, тэжээл хангамж, нийт 2.2 сая толгой тахиа бойжуулах хүчин чадалтай фермүүд байгуулагдах хэрэгцээ шаардлагатай цогц нэмүү өртгийн сүлжээний тухай юм.




Төслийн хүрээнд УБ хот болон Хэнтий, Дархан, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгуудад нэг ферм нь 57 мянган толгой тахиа бойжуулах хүчин чадалтай 17 ферм байгуулагдах бөгөөд нийт сар бүр 62 тонн мах үйлдвэрлэж, импортын 50 % ийг орлох зорилготой. Нэг фермийн хөрөнгө оруулалт 3,6 тэрбум ₮ байх бөгөөд, нийт 60 тэрбум ₮ буюу 15 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ.
6 аймгийн 17 ферм нь Хоршооны зохион байгуулалтаар ажиллана. Энэ нь үйлдвэрлэлийн гинжин хэлхээгээр ажиллах зохион байгуулалт юм.
Тахианы мах үйлдвэрлэл нь зөвхөн импортыг орлох 46 сая ам долларын тухай биш бөгөөд дээрхи хэрэглээг хангахын тулд жилд 33 сая өндөг үйлдвэрлэл, 26 сая толгой тахиа бойжуулах, 130 мянган тонн улаан буудай, тэжээл хангамж, нийт 2.2 сая толгой тахиа бойжуулах хүчин чадалтай фермүүд байгуулагдах хэрэгцээ шаардлагатай цогц нэмүү өртгийн сүлжээний тухай юм.

PROJJECTS COMPLETED

RAISE TILL TO DATE

PROJJECTS COMPLETED