Манай улсын тахианы мах импортоо бүрэн хангах үйлдвэрлэл байгуулахад жил тутам 30 мянган тонн тахиа мах үйлдвэрлэх шаардлагатай бөгөөд 30,000 мянган тонн махыг багадаа 22 сая тахиа бойжуулах юм. Ийм хэмжээний үйлдвэрлэлд жил тутам 150,000 тонн буюу зах зээлийн ханшаар 300 тэрбум ₮ ийн тэжээл шаардлагатай юм. Тахиа мах үйлдвэрлэл нь зөвхөн махны импортын дүн биш бөгөөд түүнийг хангах өндөг үйлдвэрлэл, тэжээл үйлдвэрлэл, тэжээлийн үйлдвэрийг түүхий эдээр хангах газар тариалан, мах боловсруулах үйлдвэрлэл гэх мэт нэмүү өртгийн үйлдвэрлэл эдийн засгийн томоохон урсгал үүсгэх ач холбогдолтой юм.







