Meta Food AVC Хүртээмжтэй хөгжлийн хэлхээ
Бизнес түншлэл & Технологийн франзайчинг

Бизнес түншлэл & Технологийн франзайчинг модел
Мета Фүүд Эй Ви Си ХХК нь Тахиа махны үйлдвэрлэлийн кластер төслийг Бизнес түншлэл & Технологийн франзайчинг моделиор хэрэгжүүлж байна. Энэхүү модель нь өндөр технологи шаардсан өндөг, дэгдээхэй үйлдвэрлэл, хангамж болон нядалгаа боловсруулалт, борлуулалтыг хувийн хөрөнгө оруулалтаар байгуулж харин иргэн суурьтай хоршоод дэгдээхэй бойжуулах фермийн үйл ажиллагааг эрхлэн явуулах хамтын бизнес түншлэлийн загвар юм. Хамтын бизнес түншлэлийн үйл ажиллагаа нь хөгжингүй орнуудын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн сонгодог загвар бөгөөд тэгш хүртээмжтэй, харилцан үр ашигтай бизнесийн үр өгөөжтэй загвар юм. Хувийн хөрөнгө оруулалттай компани иргэд хоршоодод үйлдвэрлэлийн бэлтгэн нийлүүлэлт, буцаан худалдан авалтыг хийснээрээ эдийн засгийн тойргийг үүсгэх бөгөөд энэ нь иргэдийг санхүүгийн болон технологийн эрсдэлгүй найдвартай нэмүү өртгийн сүлжээний оролцогч болгож, төрөл бүрийн зээл санхүүжилтэнд хамрагдах нөхцөлийг бүрэн хангаж өгнө. Цаашид тахиа мах төслийн хүрээнд бий боломжуудад тулгуурлан Бизнес түншлэл & Технологийн франзайчинг моделиор тахиа мах үйлдвэрлэлийг тэжээлийн хэрэгцээг хангах тариаланчдын хоршоо, тахиа махны сангас бордоонд суурилсан хүлэмж нарийн ногоо үйлдвэрлэгчдийн хоршоо, тахиа махны дайвар бүтээгдэхүүнд суурилсан гахай мах үйлдвэрлэлийн хоршоо, тахиа мах борлуулалтын сүлжээг дээрхи хоршоодын борлуулалтанд давхар нийцүүлэн ашиглаж жижиг дунд үйлдвэрлэгчдийн зах зээлийн гарц боломжуудыг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мета Фүүд Эи Ви Си ХХК нь төслийг үндэсний өндөг үйлдвэрлэгч, тэжээл үйлдвэрлэгч болон мах боловсруулах үйлдвэрлэл, тээвэр ложистик, борлуулалт түгээлтийн компаниудын оролцоотойгоор хэрэгжүүлэх бөгөөд үндэсний компаниудын оролцоотойгоор ирэх 5 жилд дотоодын тахианы махны хэрэгцээг бүрэн хангах зорилттой.

29% ийн ӨГӨӨЖ
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ НЭГДЭЛ | НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ

14% Тахианы махны өсөлт
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ НЭГДЭЛ | НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ

Бойжих хугацаа 42 хоног
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ НЭГДЭЛ | НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ

30,000тнн тэжээл
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ НЭГДЭЛ | НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ

1 жил тутам 9 сая дэгдээхэй
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ НЭГДЭЛ | НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ
"Сор Хөгжлийн Хэлхээ" дундын хоршоо
Мэдээ мэдээлэл

Тахиа махны импорт 2030 онд 370 тэрбум ₮ хүрнэ.
2018 онд 11 мянган тонн тахиа махыг 21 сая ам доллараар импортоор авч байсан бол 2024 онд 51 сая ам доллараар 30 мянган тонн мах импортоо авсан байна. Импортын хэрэглээ 2030 онд 100 сая ам долларт хүрэх төлөвтэй байна.

Нэмүү өртгийн үйлдвэрлэл эдийн засгийн томоохон урсгал үүсгэх ач холбогдолтой юм.
Манай улсын тахианы мах импортоо бүрэн хангах үйлдвэрлэл байгуулахад жил тутам 30 мянган тонн тахиа мах үйлдвэрлэх шаардлагатай бөгөөд 30,000 мянган тонн махыг багадаа 22 сая тахиа бойжуулах юм. Ийм хэмжээний үйлдвэрлэлд жил тутам 150,000 тонн буюу зах зээлийн ханшаар 300 тэрбум ₮ ийн тэжээл шаардлагатай юм. Тахиа мах үйлдвэрлэл

Жил тутам 45 сая өндөг үйлдвэрлэл шаардлагатай.
Манай улсын тахианы мах импортоо бүрэн хангах үйлдвэрлэл байгуулахад жил тутам 30 мянган тонн тахиа мах үйлдвэрлэх шаардлагатай бөгөөд 30,000 мянган тонн махыг багадаа 22 сая тахиа бойжуулах юм. Ийм хэмжээний үйлдвэрлэлд жил тутам 45 сая өндөг үйлдвэрлэл шаардлагатай юм. Тахиа мах үйлдвэрлэл нь зөвхөн махны импортын дүн биш бөгөөд

Манай улсын тахианы мах импортоо бүрэн хангах үйлдвэрлэл байгуулахад жил тутам 30 мянган тонн тахиа мах үйлдвэрлэх шаардлагатай
Манай улсын тахианы мах импортоо бүрэн хангах үйлдвэрлэл байгуулахад жил тутам 30 мянган тонн тахиа мах үйлдвэрлэх шаардлагатай бөгөөд 30,000 мянган тонн махыг багадаа 22 сая тахиа бойжуулах юм. Уг үйлдвэрлэлийг хангахад 1 тэрбум ₮ ийн хөрөнгө оруулалттай 20,000 тахиа бойжуулах хүчин чадалтай бойжуулах ферм 240 шаардлагатай юм.

Тахианы махны импортыг орлох төсөл хэрэгжинэ.
Манай улсын тахиа махны хэрэглээ жилд тутам өмнөх оноосоо 14% иар тэлж буй бөгөөд, 6 жил тутам 230% өсөж байна. Тахиа махны хэрэглээний өсөлтөнд шинэ үе бий болж хүнсний хэрэглээний чиг хандлага өөрчлөгдөх, мөн конвиниенс дэлгүүрүүдийн өсөлт чухал нөлөө үзүүлжээ. Тахиа махны хэрэглээ хэдийгээр өндөр өсөлттэй байгаа хэдий ч өнөөг

ОРОН НУТГИЙН ХОРШООДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ТЕХНОЛОГИ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ФРАНЧАЙЗИНГААР ХАМТРАН АЖИЛЛАНА.
“Мета Фүүд Эй Ви Си” ХХК нь төвлөрсөн бус үйлдвэрлэлийн тогтолцооны менежментээр салбарын компаниудын оролцоотойгоор тахиа махны дотоодоос хангах төслийг хэрэгжүүлж байна. Тахианы мах үйлдвэрлэл нь өндөг үйлдвэрлэлийн аж ахуй, дэгдээхэй бойжуулах аж ахуй, мах боловсруулах аж ахуй гэсэн гурван дамжлага бүхий кластер үйлдвэрлэлээс бүрддэг бөгөөд дэгдээхэй бойжуулах аж ахуйн
Төслийн зөвлөх байгууллагууд



